БАЯНГОЛ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХОЁРДУГААР ХЭЛТЭС 2015 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН / 1-р хэсэг /
БАЯНГОЛ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХОЁРДУГААР ХЭЛТЭС
2015 оны 03-р сарын 25 өдөр Улаанбаатар хот
2015 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН
Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс нь 2015 оны 1 дүгээр улиралд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, Хууль зүйн сайдын тушаал өгсөн үүрэг даалгавар, Цагдаагийн ерөнхий газраас 2015 онд дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн ерөнхий газрын даргын 403 тоот тушаалаар баталсан Цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээний стандарт, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмуудын хэрэгжилтийг хангах, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх хүрээнд ажлаа төлөвлөн ажиллаа.
НЭГ: ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ДЭВШҮҮЛСЭН
ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖИЛ
Цагдаагийн ерөнхий газраас 2015 онд дэвшүүлсэн зорилт, өгсөн үүрэг даалгавар ажлын чиглэл бүрийг хэлтсийн бие бүрэлдэхүүнд тухай бүрт танилцуулан, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан, дүнг нэгтгэж ажилласан.
Цагдаагийн ерөнхий газраас дэвшүүлсэн нэгдүгээр зорилтын хүрээнд: Хэлтсийн алба хаагчдаас ахлах байцаагчаар дэвшүүлэн томилуулах алба хаагчийг ахлахын нөөцөд бүртгэгдсэн алба хаагчдаас сонгон шалгаруулж, хэлтсийн даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж дэвшүүлэн томилуулахаар материалыг Улаанбаатар хотын цагдаагийн газарт хүргүүлсэн. Алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр 3 удаагийн сургалтыг хэлтэс дээр зохион явуулж, алба хаагчдыг бүрэн хамруулсан.
Хоёрдугаар зорилтын хүрээнд: Хэлтсийн байрны аюулгүй байдлыг хангах, камерийн хяналтанд авах зорилгоор үнийн дүнтэй камерийн болон техник хэрэгслийн судалгааг албан бичгээр дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн. Мөн алба хаагчдад галт зэвсэг, тусгай хэрэгсэл эзэмших, ашиглах, аюулгүй байдал хангах чиглэлээр болон “Газар хөдлөлтийн үед явуулах үйл ажиллагаа “ сэдэвт 1 удаагийн сургалтуудыг хийсэн.
Гуравдугаар зорилтын хүрээнд: Удирдах ажилтны манлайлыг дээшлүүлэх чиглэлээр хэлтэс болон тасгийн дарга нарын удирдах арга барилын талаарх санал асуулгыг алба хаагчдаас тус хэлтсийг хариуцан ажилладаг сэтгэл зүйч, цагдаагийн дэслэгч Сувданчимэгээр авахуулж нэгтгэн тасгийн дарга нарт танилцуулан, удирдлагын манлайлалыг дээшлүүлэх арга хэмжээ авч ажилласан.
Дөрөвдүгээр зорилтын хүрээнд: Тус хэлтэст аливаа асуудлаар хандан ирсэн иргэдтэй харилцах, байгууллагын соёлыг төлөвшүүлэх, тэднийг мэдээллээр хангах, шуурхай үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө өгөх, ирсэн зорилгыг биелүүлэхэд биечлэн туслалцаа үзүүлэх зорилгоор хэлтсийн жижүрийн шуурхай алба, болон бусад алба хаагч нарт иргэдтэй харьцах тэдэнд үзүүлэх үйлчилгээний чиглэлээр мэдээлэл, чиглэл үүэг өгч биеэлт үр дүнг тооцох ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид “Угтах, үдэх үйлчилгээ”-г иргэдийн таашаалд нийцэхүйц арга хэмжэрээр хийж хэрэгжүүлэх ажлыг төлөвлөн ажиллаж байна.
Хэлтэс тасгийн дарга нарын иргэдийг хүлээн авах цагийн хуваарийг гарган хэлтсийн даргын тушаалаар баталгаажуулан, хэлтсийн мэдээллийн самбарт болон цахим хуудаст байрлуулан, уулзалтын дэвтэр гарган бүртгэлийг хөтлөх ажлыг эхлүүлсэн.
ХОЁР: УДИРДЛАГААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР , ТУШААЛ
ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН АЖИЛ
Цагдаагийн ерөнхий газрын даргын болон дэд даргын албан даалгаварууд, Улаанбаатар хотын цагдаагийн газар бусад газар хэлтэс албадаас ирүүлсэн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан, биелэлт үр дүнг тооцон холбогдох газар, хэлтэст хугацаанд нь хүргүүлсэн.
Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийн өгсөн үүргийн дагуу Монгол улсын хууль зүйн сайдын 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/277 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн байгууллага алба хаагчийн биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх зааврыг хүлээн авч, бие бүрэлдэхүүнд танилцуулсан. Хэлтсийн нийт бие бүрэлдэхүүнд өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжүүлсэнтэй холбогдуулан дүрэмт хувцас, нэг бүрийн тусгай хэрэгсэл, техник хэрэгсэл суурин болон гар станцуудад авто эргүүл автомашинуудад үзлэг шалгалт хийж ажилласан болно.
Шилэн дансны чиглээр өгсөн үүргийн хүрээнд: 2015 оны 01-р сарын 01-ний өдөр dansniidugaar@gov.mn и-мэйл хаягаар бүртгүүлж, нууц үгээ шинэчлэн эрхээ баталгаажуулсан. 200012024@gov.mn
Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга нь шилэн дансны мэдээллийг цахим болон мэдээллийн самбарт өдөр тутам байрлуулах үүрэг бүхий итгэмжлэгдсэн төлөөлөгч, 19 маягт хариуцан бэлтгэх алба хаагчдыг тушаалаар томилж энэ талаар Дотоод хяналт-Аюулгүй байдлын газрын Хяналт шинжилгээ, дотоод аудитын хэлтэст 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 8ё/153 албан тоотоор хүргүүлж бүртгүүлсэн.
Баянгол дүүргийн тамгын газраас зохион байгуулсан сургалтанд хэлтсийн дарга, ахлах нягтлан бодогч, тасгийн дарга, ахлах нар хамрагдаж Засгийн газраас гаргасан “Шилэн дансны тухай хууль”,“Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох журам”-ыг хавсралт бүхий гарын авлага номыг авч уншиж судалсан.
Цагдаагийн ерөнхий газрын 2014 оны 911 дүгээр тушаалаар “Мэдээллийн ил тод байдлыг хангах, сурталчлах /код 135/ журам”-ыг хэлтсийн нийт алба хаагчдад уншиж танилцуулан тасгуудад хувилан өгч гарын үсэг зурж баталгаажуулсан. Шилэн дансны мэдээлэл өгөх алба хаагчийн албан тушаал, цол, нэр, холбоо барих утас, цахим хаягийг байршуулсан.
Баянгол-2 цагдаагийн хэлтэс Вэб сайтад “Шилэн данс” цэс үүсгэн дотор нь 8 дэд цэс үүсгэн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа санхүүгийн программ, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн систем, Төсвийн төлөвлөлтийн систем, Засгийн газрын санхүүгийн удирдлагын мэдээллийн систем, Төсвийн хөрөнгө оруулалтын систем, Зээл тусламжийн систем дэх мэдээллийг зохих маягтын дагуу цахим хэлбэрээр дамжуулж, Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд оруулах боломжийг ханган ажиллаж байна.
Шилэн данс вэб сайтын төсөв цэсны Төсөв ба гүйцэтгэл дээр Улаанбаатар хотын цагдаагийн газраас батлагдсан Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн төсөвийн мэдээлэл, Хөрөнгө оруулалт цэсны төсөвийн орлого дээр 2015 онд Улаанбаатар хотын цагдаагийн газраас баталж өгсөн тус хэлтсээс төвлөрүүлэх төсвийн орлогын талаарх мэдээлэлээ 2015 оны 01 дүгээр сарын 15 өдөр утсаар авч “Шилэн данс”-ны төсөвийн орлого цэсэнд байршуулсан болно.
Шилэн дансны тухай Монгол улсын хуулийн хэрэгжилтийг хангахаар хэлтсийн даргын тушаалаар хариуцан мэдээлэл оруулах мэдээлэл өгөх алба хаагчдыг томилон баталгаажуулж хуулийн заасан хугацаанд мэдээлэлээ оруулж хэвшсэн.
ГУРАВ: УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭНД
2014 оны жилийн эцсээр нийт 141 алба хаагчдын “Үр дүнгийн гэрээ”-г дүгнэж ажиллахад нийт 20 алба хаагчдаас “А” үнэлгээтэй, “В” үнэлгээтэй 47, “С” үнэлгээтэй 45, “D” үнэлгээтэй 8 дүгнэгдэж, “A, B, C” үнэлэгдсэн алба хаагчдыг нөөцөд авч, зохих урамшууллыг олгож үр дүнгийн гэрээг сунгаж, “F” үнэлгээтэй дүгнэгдсэн 5 алба хаагчдын 2 алба хаагчдад хугацаатай үүрэг өгч, 4 алба хаагчийн үр дүнгийн гэрээг цуцлах албанаас халах саналтайгаар Улаанбаатар хотын Цагдаагийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэж, 2015 оны үр дүнгийн гэрээг алба хаагчидтай хийсэн.
Хууль зүйн сайдын А/89 дүгээр тушаал, “Цагдаагийн албаны тухай” хуулийн 14.1.2-д заасны дагуу 2014 онд тус хэлтсээс хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хариуцсан нутаг дэвсгэрийн иргэд, оршин суугчдад тайлагнах хуваарийг гарган, хэлтсийн даргын зөвлөлийн гишүүд, хороодын хэсгийн байцаагч нартай хамтран 2015 оны 01 дүгээр сарын 10 өдөр хороо тус бүрт зохион байгууллаа.
Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргаас баталсан хуваарийн дагуу 2015 оны 01 дүгээр сарын 15 өдрийн 09.00-11.00 цагийн хооронд хэлтсийн нэгдсэн тайланг хариуцсан 10 хорооны иргэд оршин суугчдыг хамруулан “Өргөө” кино театрын дунд танхимд зохион байгуулж, тайлангийн хуралд Улаанбаатар хотын цагдаагийн газрын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа О.Нямгэрэл, хороодын Засаг дарга, түүний ажлын алба, хамтран ажилладаг Сууц өмчлөгчдийн холбоо, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, оршин суугчид оролцов.
Нэгдсэн тайлангийн хуралд 243, хороодод 400, нийт 643 иргэн оролцож хэлтсийн 2014 оны үйл ажиллагаа, хийсэн ажлын талаар үнэлэлт, дүгнэлт өгч, иргэд идэвхитэй оролцон санал- 42, хүсэлт - 13 гаргасны 22-ыг газар дээр нь шийдвэрлэж, гэмт хэргийн шинжтэй 3 өргөдөл гомдлыг хэлтсийн тоо бүртгэлд оруулж гэмт хэрэгтэй тэмцэх тасагт шалгахаар шийдвэрлэн, үлдсэн 30 санал хүсэлтийг нэгтгэн цаашид үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгахаар төлөвлөн ажиллаж байна.
Тайланд оролцсон 394 иргэнээс тус хэлтсийн болон хэсгийн байцаагчийн үйл ажиллагааны талаар санал авахад санал асуулгад оролцогчдын 63,1 хувь нь хэсгийн байцаагчийн үйл ажиллагааг хангалттай , 41,6 хувь нь цагдаагийн хоёрдугаар хэлтсийн үйл ажиллагааг хангалттай гэж үнэлсэн байна.
Иргэд, оршин суугчдаас цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд холбогдуулан гаргасан санал хүсэлт, үнэлэлт дүгнэлтийг 2015 оны үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
2014 онд хэлтсийн даргын зөвлөлийн хурлыг 4 удаа хуралдаж 29 асуудал хэлэлцсэний 30 хувь нь удирдлага зохион байгуулалтын чиглэлээр, 60 хувь нь хүний нөөцийн чиглэлээр, 10 хувь нь нийгмийн асуудлыг авч хэлэлцэж тодорхой шийдвэр гаргаж үр дүнг нь тооцож ажиллаа.
Алба хаагчдыг томилох, ажлыг үнэлэхдээ ажлын байрны тодорхойлолтонд заасан мэдлэг ур чадварын шаардлагыг онцгойлон анхаарч ажиллалаа.
Тайлант хугацаанд хэлтсийн алба хаагчдад үндсэн үүрэгт ажлаа сайжруулах чиглэлээр алба хаагчдад үүрэг даалгавар өгч биелэлт үр дүнг тооцож ажилласан.
Ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд: Байгууллагын тайлан, бусад мэдээллийг Нийслэлийн Цагдаагийн газрын цахим хуудсанд тухай бүр байршуулснаас гадна удирдлагын аливаа шийдвэрийг гаргахдаа сайтар судлан хуульзүйн үндэслэлтэй шийдвэр гаргахад анхаарч ажилласан.
Тус хэлтсийн “Иргэдийг хүлээн авах танхим”-д иргэдийн өргөдлийг шалгаж байгаа явцын талаар тогтмол мэдээлж, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны “Ил тод байдлын шалгуур үзүүлэлт хангах тухай” 143 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгууллаа. Хэлтсийн эрүүгийн тасаг, мэдээлэл судалгааны алба хаагчдын өрөөг заалны зохион байгуулалтанд оруулж, байгууллагын хэмжээнд урсгал зардлыг хэмнэх бодлого баримталсанаар төсвийн хэтрэлт гараагүй болно.
Дүүргийн нутгийн төр, захиргаа, мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтран гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зохиож буй ажлыг эрчимжүүлэх зорилгоор 11 удаа нэгдсэн арга хэмжээ, 10 удаа тусгай арга хэмжээ, 9 хэсэгчилсэн арга хэмжээ тухайлбал: “Айл хүний амь нэг” болзолт уралдаан, “Урамшуулалт эргүүл” “Баянгол–эргүүл” “Нийтийн эргүүл”, "Shool police",“Өсвөрийн сэргийлэгч”, “Оюутны эргүүл” “Амар тайван хороо” зохион байгуулж ажилласнаар иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс 20286 өргөдөл, гомдол хүлээн авч, шийдвэрлэлт 89,8 хувь, гэмт хэргийн илрүүлэлт 58,5 хувь, захиргааны зөрчил 1,9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Дүүргийн 2015 оны эдийн засаг-нийгмийг хэрэгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх чиглэлээр тус хэлтсийн дарга дүүргийн удирдлагуудад танилцуулсан ба 2015 оны үндсэн чиглэлд тусгуулах саналаа нэгтгэн хүргүүлээд байна.
Дүүргийн хэвлэл мэдээллийн албанаас бэлтгэн гаргадаг “Сэргийлэгч” сэтгүүлд 1 удаа цагдаагийн байгууллага, хэлтсээс хийж буй ажлын талаар мэдээлэл нийтлүүлж, телевизээр 2 удаа, new.mn сайтад 1 удаа мэдээлэл нийтлүүлж, “Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс” facebook цахим хуудас дах мэдээлэлийг тогтмол шинэчилж иргэдэд танилцуулга мэдээлэл хүргүүлсэн.
Тус хэлтэс нь 2015 онд Нийслэлийн Цагдаагийн газраас хуваарилсан төсвийг зориулалтын дагуу зарцуулж “Төсвийн үр ашгийг сайжруулах тухай” 47 дугаар тогтоолууд, бусад шийдвэрүүд, Хууль зүйн сайд, Цагдаагийн ерөнхий газар, Улаанбаатар хотын цагдаагийн газраас үүрэг даалгавруудыг бие бүрэлдэхүүнд танилцуулан судлуулж, энэ тухай тэмдэглэл хөтлөн, тухай бүр хэрэгжүүлэх тусгай төлөвлөгөө гарган улирал, хагас жилээр үр дүнг тооцож, холбогдох газруудад танилцуулж ажиллалаа.
2015 оны 03 дүгээр сарын 26-ний өдөр 16-16.30 цагийн хооронд “Газар хөдлөлтийн үед явуулах үйл ажиллагаа “ сэдэвт сургалтыг хэлтсийн нийт алба хаагчдад дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэнтэй хамтран сургалт зохион байгуулсан.
Хэлтсийн 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаж Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргаар батлуулж, хэлтсийн даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар 2015 онд хэлэлцэх асуудлыг төлөвлөгөөг гарган зөвлөлийн хурлаар хэлэлцэж батлан, хэрэгжүүлж ажилласан.
Сар бүр алба хаагчдын ажлыг дүгнэж, ажлын үр дүнгээр нь цалинг 5-20 хувиар нэмж хасаж олгосноос цалингаа нэмүүлсэн 55, хасуулсан 35 алба хаагч байна.
Алба хаагчдаас ирүүлсэн 31 өргөдөл, хүлээн авсан. Үүний санал 1 өргөдөл 31 ирсэн байна. Хүсэлтээс шилжих 5, ажил өөрчлөх 4, чөлөө хүссэн 4, бусад 18 байна. Үүнээс 31-г бүрэн шийдвэрлэсэн байна.
ДӨРӨВ: ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЯВЦ, ҮР ДҮНД ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ
ХИЙХ МЭДЭЭЛЛИЙГ ТАЙЛАГНАХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН АЖИЛ
Гэмт хэрэгтэй тэмцэх ажлынхүрээнд: Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа удааширсан, хэргийн хугацаа сунган шалгаж байгаа хэргүүдтэй тасгийн удирдлагаас биечлэн танилцаж, даалгавар, зааварчилга бичиж биелэлтийг тооцож ажиллахын зэрэгцээ тасгийн тасгийн дарга, ахлах албан тушаалтнуудаас бүрдсэн
“Мэргэжлийн зөвлөл”-ийг хэлтсийн даргын тушаалаар байгуулан удааширсан ээдрээ түвэгтэй болон шүүх, прокуророос буцсан эрүүгийн хэргүүдэд хийгдсэн ажиллагаа түүний чанар үр дүн гологдол гарах болсон шалтгааны талаар судлан хэлэлцэж тухайн хэрэгт цаашид хийгдэх ажиллагаа түүний аргачилал, тактик анхаарах асуудлын талаар зөвлөмж бичин өгч хэргийг шуурхай шийдэрлэхэд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Сар бүрийн 20-25-ны хооронд мөрдөн байцаагч нарын хийж гүйцэтгэсэн аждоыг алба хаагч бүрээр ажил дүгнэх хүснэгтийн дагуу гарган хурлаар хэлэлцэн Цагдаагийн хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар оруулж, цалинг тодорхой хувиар нэмж, хасах,
ажлын амжилт бүтээл гаргасан алба хаагч нарыг урамшуулах, алдаа дутагдал гаргасан тохиолдолд шалтгаан нөхцлийг нь судлан албаны шалгалт хийж хариуцлага тооцох зэрэг ажиллагааг хэрэгжүүлэн ажилласан.
Мөрдөн байцаагч нарын мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа хэрэгт хяналт тавих хуудсаар болон гар бүртгэлээр хяналт тавин түдгэлзүүлсэн болон хүлээн авсан зарим хэргүүдийг уншиж танилцан, бичгээр 7 удаа зааварчилга бичиж, биелэлт үр дүнг тооцов.
Мөрдөн байцаалтын чиглэлээр: Мөрдөн байцаалт, хэрэг бүртгэлтийн ажлын чиглэлээр 7 хоногийн “Баасан“ гариг тутамд шалгагдаж буй эрүүгийн хэрэг, өргөдөл мэдээллийг нэг бүрчлэн алба хаагч тус бүрээр тулган хийгдэж буй ажиллагаа түүний үр дүн, явц байдлын талаар ахлах мөрдөн байцаагч /орлогч/, ахлах хэрэг бүртгэгч /орлогч/ нар танилцан бүртгэл хөтлөн тасгийн даргад танилцуулан давхар хяналт тавьж хэрэг шалгалтын явцад анхаарах асуудал, шуурхай байдлыг хангах чиглэлээр үүрэг чиглэл өгч биелэлтийг тооцон, сарын эцэст дүн мэдээг алба хаагч нэг бүрээр тухайн сард хийсэн ажилтай тулган гаргах, ажлын ачаалал үр дүн чанарын хувьд анхаарал татсан алба хаагч нартай тасгийн удирдлагаас уулзан ажлын ачааллыг тэнцүүлэх, алдаа дутагдал, ажлын арга барилын хувьд доголдож буй асуудлынх нь талаар зааварчилга, албан даалгавар өгч биелэлт үр дүнг тооцон ажилласан.
Ахлах мөрдөн байцаагч /орлогч/, Ахлах хэрэг бүртгэгч /орлогч/ нараас мөрдөн байцаагч нар хүлээн авсан гомдол мэдээлэл, эрүүгийн хэргийн хөдөлгөөн шийдвэрлэлтийг Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд тоо бүртгэлийн зааврын дагуу оруулж байгаа байдалд өдөр тутам сантай харьцан хлналт тавьж, шаардлага хангаагүй карт, мэдээллийг шивж оруулсан тохиолдолд цаг тухайд буцааж засуулан хлнаж хэвшсэн.
Шүүх прокуророос буцсан болон хугацаа хэтрэн шалгагдаж байгаа хэргүүдийг шийдвэрлэх зорилгоор сард шийдвэрлэх хэргийн графикийг гарган цагдаагийн хэлтсийн дарга, дүүргийн прокурор нараар батлуулан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хлналт тавих хлналтын прокуроруудтай хамтарсан зөвлөгөөнийг 2 удаа зохион байгуулж, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гарч байгаа алдаа дутагдал, мөрдөн байцаагч, прокуроруудаас анхаарах асуудал, шийдвэрлэх хэргийн талаар хэлэлцэж, зөвлөгөөнөөр гарсан шийдвэрийн биелэлт үр дүнг тооцон ажиллаж байна.
2015 оны 1 дүгээр улиралд буюу 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн гэмт хэргийн шинжтэй 1578 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаснаас, 387 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 903 гомдол мэдээлэлийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлж, 16 гомдол мэдээллийг харълалалын дагуу шилжүүлж, нийт 1306 гомдол мэдээллийг шийдвэрлэж, одоо 267 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй, хугацаа хэтрэн шалгагдсан өргөдөл гомдолгүй ажилласан байна.
Тайлангийн хугацаанд 2014 оны үлдэгдэл 366 холбогдогчтой 260 хэрэг дээр, 2015 онд шинээр 387 эрүүгийн хэрэг үүсгэн, 6 түдгэлзүүлсэн нөхөн илрүүлэх болон эрэн сурвалжилагдаж байсан этгээдийг олж тогтоон түдгэлзүүлсэн үндэсэлийг арилган сэргээн шалгасан.
Нийт 2,632,681,626 төгрөгний хохиролтой 315 холбогдогчтой 387 хэргийг бусад байдлаар хүлээн авч мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан.
Үүнээс 104 холбогдогчтой 120 хэргийг лллах дүгнэлт үйлдүүлэхээр, 271 холбогдогчтой 164 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт хүргүүлж, 13 холбогдогчтой 14 хэргийг нэгтгэн, нийт 298 холбогдогчтой 388 хэргийг шийдвэрлэсэн, одоо 165 хэргийн үлдэгдэлтэй, мөрдсөн хэргийн шийдвэрлэлт 56,5 хувьтай байна. Нийт шийдсэн хэргийн 89,7 хувийг хуулийн анхны хугацаанд шийдвэрлэж ажилласан.
2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 15 холбогдогчтой 17 хэргийг харъяаллын дагуу шилжүүлж, шүүх, прокурорын буцалтын 68 хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг хийж гүйцэтгэн 67 хэргийг нь шийдвэрлэж, одоо ажиллагаанд шинжилгээ хийлгэх болон нэмэлт ажиллагаа зайлшгүй хийлгэх шаардлага бүхий 1 хэргийн үлдэгдэлтэй, уг хэргүүдийг 2015 оны 04 дүгээр сард багтаан шийдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Одоо ажиллагаанд нийт 165 хэрэг шалгагдаж байгаагаас, энэ сард шинээр эрүүгийн хэрэг үүсгэсэн 83, түдгэлзүүлснээс сэргээсэн 6, эзэнгүй 4, хугацаа сунгагдан шалгагдаж байгаа 5 хэрэг байна.
Урьд онуудад үйлдэгдсэн яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй үндэслэлээр түдгэлзүүлсэн хэргүүдийг нөхөн илрүүлэх, шийвэрлэх чиглэлээр гэмт хэрэгтэй тэмцэх газар, бусад хэлтэс нэгжүүдээс ирүүлсэн үүрэг чиглэл, заавар чиглэлийн хэрэгжилтийг хангах, зохиогдож буй нэгдсэн арга хэмжээний хүрээнд хийгдэх ажлыг алба хаагчдыг удирдан зохион байгуулж чанар үр дүн гаргаж ажиллах болон түдгэлзүүлсэн хэргийг нөхөн илрүүлэх, сэргээн шалгаж шийдвэрлэх ажлыг хэлтсийн хэмжээнд тасралтгүй зохион байгуулж гэмт хэрэгтэй тэмцэх чиглэл хариуцсан алба хаагч нэг бүрээр тухайн ажлын үр дүнг тооцон дүгнэх ажлыг зохион байгуулан биелэлт үр дүнг тооцон ажиллаж байна.
Урьд оны түдээс 74 хэрэг сэргээн шалгаад 59 хэрэг шийдвэрлэсэн үлдэгдэл 15 ажиллагаанд байна. Дүүргийн хариуцсан нутаг дэвсгэрт нууц, далд аргаар бүлэг, зохион байгуулалттай үйлдэгдэж буй гэмт хэргийг илрүүлэхэд гүйцэтгэх ажлыг чиглүүлэх талаар эрүүгийн төлөөлөгч нарт тусгайлан үүрэг чиглэл өгөхийн зэрэгцээ, тухайн чиглэлээр 2015 онд хийж хэрэгжүүлэх ажлыг төлөвлөн эрүүгийн төлөөлөгч нарын ажлын үр дүн, чанарыг харгалзан хүн нэг бүрээр сар тутам тооцон ажлын үр дүнг дээшлүүлэхээр дарга ахлах хэлтсийн даргын зүгээс сургалт зохион байгуулан ажиллаж байна.
Тус хэлтсээс 2015.03.20-ны өдрийн байдлаар бүртгэгдэх үедээ сэжигтэн этгээд нь тогтоогдоогүй хэргээс ажиллагааны явцад 33 хэрэг, түдгэлзүүлсэн хэргээс 11, мөн ЭБШХ-ийн 205.1.2-д заасан /сэжигтэн, яллагдагч нь оргосон/ үндэслэлээр түдгэлзүүлсэн 8 хэргийн оргодол, эрэн сурвалжилагдаж байсан этгээдийг олж тогтоон холбогдох хэргийг сэргээн шалгаж шийдвэрлэн ажилласан. Гэмт этгээд нь тогтоогдоогүй бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргүүдийн судалгааг гарган, нөхөн илрүүлэх чиглэлээр өөрийн хариуцсан нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хэрэг түүнийг үйлдсэн этгээдийн үйлдлийн арга, халдлагын зүйл, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, бусад онцлог шинжээр нь өөрийн болон бусад дүүргүүдэд үйлдэгдсэн адил төрлийн гэмт хэргүүд түүнийг үйлдсэн этгээдүүдтэй холбон шалгах, зарлан мэдээлж шуурхай эрэн суралжилахад чиглэсэн ажил арга хэмжээнүүдийг тухай бүрт нь зохион байгуулан хэрэгжүүлж үр дүнг тооцон ажиллаж байна.
2015 оны 1 дүгээр улиралд тус хэлтэст бусдын өмчийг хулгайлсан үйлдэлд холбогдох нийт 73 гэмт хэрэг бүртгэгдсэн үүнээс 37 хэргийн эзэн холбогдогчийг тогтоон илрүүлж шалгасан илрүүлэлт 2015.03.20-ны өдрийн байдлаар 50,6 хувь байна.
Хулгайлах гэмт хэрэг өмнөх оны мөн үеийнхээс 60 хувиар өссөн байгаад дүгнэлт хийж нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагч нарт гудамж талбай, орон сууц, нийтийн эзэмшилийн автомашины зогсоолуудад эргүүл хяналт шалгалтыг тогтмол явуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг СӨХ-той хамтран ажиллаж байна.
Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагч нарт хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, хэргийн газрын үзлэгийг чанартай хийж гүйцэтгэхэд анхаарч өдөр тутам дарга, ахлахууд хяналт тавьж үр дүнг тооцон ажиллаж байна. Сүүлийн үед олны анхаарал татсан халаасны хулгай болон тодорхой төрлийн гэмт хэргүүдтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төв байгууллагаас зохион байгуулсан сургалт зөвлөгөөнд алба хаагчдыг хамруулах болон хэлтэс тасгийн дотоодод хариуцсан нутаг дэвсгэрт ихээр үйлдэгдэж байгаа хэргийн төрлөөс хамааран хулгай, дээрэм, гудам талбайд үйлдэгдсэн танхайн гэмт хэрэг зэрэг тодорхой төрлийн гэмт хэрэг шалгах, хэргийн газарт үзлэг хийх бусад байцаан шийтгэх ажиллагаа явуулахад анхаарах асуудлын талаар тасгийн алба хаагч нарт зөвлөгөө заавар чиглэл өгөх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Халаасны хулгай болон бусад төрлийн хулгайн гэмт хэргүүдтэй тэмцэх, мөрдөн шалгахад анхаарах асуудал болон хохиролын хэмжээ нь Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйд заасан бага бус хэмжээнд хүрэхгүй бусдын өмчийн хулгайн үйлдлийг шалгах ажиллагааны чиглэлээр 2015.03.19-ны өдөр дүүргийн 2-р прокурорын газрын Баянгол дүүргийг хариуцсан хэлтсийн дарга, хяналтын прокуроруудтай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулан зөвлөгөөнөөр тодорхой асуудлуудыг шийдвэрлүүлэх саналуудыг нэгтгэн дээд шатны прокурорт хандахаар шийдвэрлэн ажиллаж байна.
Хэрэг бүртгэлтийн чиглэлээр: Иргэн аж ахуйн нэгж байгууллагаас шинээр 352 гомдол мэдээлэл хүлээж авч, урд оны үлдэгдэл 10 гомдол мэдээлэл, нийт 362 гомдол мэдээлэл шалгаснаас 66 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 238 өргөдөл гомдлыг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай, 19 гомдлыг харъяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн. Одоо ажиллагаанд 39 гомдол, мэдээлэл байна.
Эрүүгийн цагдаагийн чиглэлээр: 1 дүгээр улиралд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албанд 65материалаар нийт 120,530,000 төгрөгний хохиролтой, 89 хэрэг, үйлдэл илрүүлэн шилжүүлсэн.
Илрүүлсэн нийт хэргийг өнгөөр нь авч үзвэл хүнд хэрэг 5, хүндэвтэр хэрэг 60 байна. Тус хэлтсээс 2015 оны эхний улиралд “Халаас-2015” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд 7 гэмт хэрэг, “Сар шинэ” хэсэгчилсэн арга хэмжээ, “Илрүүлэлт-Оргодол”, “Батлан даалт”, Автомашины болон атомашины эд анги хулгайлах гэмт хэргийг илрүүлэх таслан зогсоох чиглэлээр “Приус-20” хэсэгчилсэн арга хэмжээг зохион явуулж 2 хэргийг үйлдэл дээр нь илрүүлэн 4 сэжигтэн этгээдийг барьж нийт 10 үйлдэл нөхөн илрүүлэн тогтоон шалгасан.
Гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас бүтгэгдэх үедээ сэжигтнээр тооцогдвол зохих этгээд нь огтоогдоогүй болон түдгэлзүүлсэн хэргийг нөхөн илрүүлэх, эрэн сурвалжилагдаж байгаа этгээдийг олж тогтоон барьж хэргийг сэргээн йдвэрлэх ажлын үр дүнг ахиулах, тасгийн алба хаагчдын багаар ажиллах чадвар, хамтч байдлыг хөгжүүлэн хамтын ажиллагааны ажлын үр дүнг ахиулах зорилгоор Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүлэх мэргэжлийн газрын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчидтай хамтран тус хэлтисээс халаасны хулгайн чиглэл хариуцсан алба хаагчдыг тусгайлан томилж торхой хугацаагаар гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байгаа газар, орон цаг хугацааг судлан тодорхйлж тухайн төрлийнгэмт хэргйг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр үүрэг чглэл өгч уртасгасан цагаар хяналт шалгалтаар ажилласаны үр дүнд халаасны хулгайн гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийн түвшинд эерэг нөлөөтэй үр дүн гарч байна.
“Сар шинэ”, "Илрүүлэлт" нэгдсэн арга хэмжээний хүрээнд ЭБШХ-ийн 205.1.1, 205.1.2-д зааснаар түдгэлзүүлсэн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан болон ажиллагаанд шалгагдаж байгаа хэргүүдэд эрэн сурвалжлагдсан хүмүүсийг олж тогтоох, хэргийг шийдвэрлүүлэхээр судалгааг гаргаж ажлын хэсэг байгуулан ажилласан. Ажиллах хугацаанд эрүүгийн 35 хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан 36 хүнийг олж тогтоон хэргийг шийдвэрлүүлсэн.
Хэв журам хамгаалах чиглэлээр:Цагдаагийн Ерөнхий газар, Нийтийн хэв журам хамгаалах газар, Улаанбаатар хотын цагдаагийн газраас ирүүлсэн хугацаатай үүрэг, ажлын чиглэлийн дагуу тодорхой ажил зохион байгуулан хийсэн ажлын талаар танилцуулгыг хүргүүлэн ажилласан.
2015 оны 1 дугаар улирлын байдлаар иргэдээс биеэр, утсаар МШУТ-өөр дамжуулж 5084 ирүүлсэн дуудлага, мэдээллийг хүлээн авч шалгаж шийдвэрлэн, зөрчил гаргасан 3034 иргэнийг тасалбараар 27,011,000 төгрөгөөр, 113 аж ахуйн нэгж байгууллагыг шийтгэвэрээр 13,010,000 төгрөгөөр торгож, оршин суух хаягнаасаа сураггүй алга болсон 38 хүнийг олж тогтоон, 18 хүнийг шүүхээр 7-14 хоног баривчлуулан, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтаас оргон зайлсан 2 этгээдийг олж олж тогтоон, гудамж талбайд биеэ авч явах чадваргүй 142 иргэнийг яаралтай түргэн тусламжын 103 хүлээлгэн өгч, согтуугаар гэмт хэрэг зөрчилд холбогдсон 674 иргэнийг саатуулах байранд хүргэж 2,187,800 төгрөгийн хураамжийг авсан байна.
Улаанбаатар хотын цагдаагийн газрын галт зэвсгийн нэгдсэн санд байгаа 1801 галт зэвсгийн судалгаа, бүртгэлийг хариуцсан хороодын галт зэвсгийн бүртгэлтэй тулгаж, хэсгийн байцаагч, олон нийтийн цагдаа нар бүртгэл тооллогод хамрагдаагүй 282 галт зэвсэг эзэмшигчийн хаягаар шалгаж, урьд онуудын бүртгэлд хамрагдаагүй 217 галт зэвсгийг нөхөн тооллогод хамруулсан.
Хариуцсан нутаг дэвсгэрт тооллогод хамрагдаагүй 65 галт зэвсэг байгаагаас хаяг тодорхойгүй хуулийн этгээдийн эзэмшилд -7, Алтан дорнод ХХК, Паушок Сергей Викторовын эзэмшлийн -23 , оршин суух хаягтаа байхгүй - 35 галт зэвсэг байна.
Алтан дорнод ХХК-ын захирал Паушок Сергей Викторовын эзэмшилтэй 23 галт зэвсэг тус хэлтэст бүртгэлтэй боловч өнөөдрийн байдлаар тухайн аж ахуйн нэгжийн эд хөрөнгийн бүртгэл байхгүй, галт зэвсгийг хэрхсэн нь тодорхойгүй байх тул гэмт хэрэгтэй тэмцэх тасагт шалгалтын ажиллагааг явуулж байна.
Оршин суугаа газраасаа сураггүй алга болсон 41 иргэнийг эрэн сурвалжилж, 38 иргэнийг нь олж тогтоон ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.
2015 оны 1 дугаар улирлын байдлаар иргэдээс биеэр, утсаар МШУТ-өөр дамжуулж 5084 ирүүлсэн дуудлага, мэдээллийг хүлээн авч шалгаж шийдвэрлэн, зөрчил гаргасан 3034 иргэнийг тасалбараар 27,011,000 төгрөгөөр, 113 аж ахуйн нэгж байгууллагыг шийтгэвэрээр 13,010,000 төгрөгөөр торгож, оршин суух хаягнаасаа сураггүй алга болсон 38 хүнийг олж тогтоон, 18 хүнийг шүүхээр 7-14 хоног баривчлуулан, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтаас оргон зайлсан 2 этгээдийг олж олж тогтоон, гудамж талбайд биеэ авч явах чадваргүй 142 иргэнийг яаралтай түргэн тусламжын 103 хүлээлгэн өгч, согтуугаар гэмт хэрэг зөрчилд холбогдсон 674 иргэнийг саатуулах байранд хүргэж 2,187,800 төгрөгийн хураамжийг авсан байна.
Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагч нар гэмт хэргийн шинжтэй-112, захиргааны зөрчлийн шинжтэй-420, нийт 532 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаж, 8 гомдол мэдээлэлд эрүүгийнхэрэг үүсгэж, 68 гомдол мэдээллийг татгалзах саналтай шилжүүлж, 278 гомдол мэдээлэлд захиргааны арга хэмжээ авч ажиллаж байна.
Замын цагдаагийн тасагтай хамтран 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд “Тэсэрч дэлбэрэх бодис” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулсан. Нийслэлийн засаг даргын 2014 оны А/1025 дугаар захирамж, тус газрын Нийтийн Хэв журам хамгаалах асуудал эрхэлсэн дэд даргын 2015 оны 8в/07 тоот албан бичгээр өгсөн Цэргийн бүртгэл явуулах үүргийн дагуу хороодод ажиллаж байгаа гишүүдийн аюулгүй байдлыг хангаж,тоо бүртгэлээс зайлхийгчид, завсардагчдыг эрэн сурвалжлах зохион байгуулан хяналт тавьж ажиллаж, дүүргийн хэмжээнд цэргийн үүрэгтэний бүртгэл явагдаж 28606 иргэн бүртгэлтэй байгаагаас 18905 иргэн бүртгэгдэж 66.9%-тай явагдсан байна.
Тус хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14 тоот тушаалаар Өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжүүлсэнтэй холбогдуулан сар шинийн байрын үеэр хариуцлагатай эргүүл, ерөнхий эргүүл,жижүүрийн үндсэн болон нэмэгдэл, кобан тасаг, хэсэг, авто болон явган эргүүлийн хуваарь, хэсгийн байцаагч олон нийтийн цагдаагийн ажилтан нарыг тус тус хавсралтаар баталгаажуулан ажилласан болно.
Сар шинийн баярын өдрүүдэд авто эргүүлийн 5 чиглэл 40 алба хаагч 12 цагаар, явган эргүүлийн 12 чиглэл 24 алба хаагч 15.00-21.00 цагийн хооронд ажиллаж нийт 17 чиглэлд 34 алба хаагч ажиллаж Шонхорт өдөр тутам ажлын дүнг өгч ажилласан болно.
Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/74 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх чиглэлээр 2015 оны 02 сарын 14-ний өдрөөс 02 сарын 19 өдөр хүртэл давхардсан тоогоор 18 алба хаагчийг автомашины түгжрэл ихтэй Баянгол дүүргийн 3 дугаар хороо “Барс” захын орчмын авто замын түгжрэл, бөөгнөрөл үүсдэг хэсгүүдэд замын хөдөлгөөний хяналтыг сайжруулах зорилгоор 09.00-17.00 цаг хүртэл дүүргийн замын цагдаагийн тасгийн алба хаагчидтай хамтарч ажиллуулсан болно.
Дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 11 ны өдрийн А/87 дугаарын захирамжийн дагуу хариуцсан нутаг дэвсгэрт буй гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийн талаар авах зарим арга хэмжээний хүрээнд батлагдсан удирдамж төлөвлөгөөний дагуу 2015 оны 02 дугаар сарын 13 ны өдрийн 05:30 минутаас 02 дугаар сарын 17 ны өдрийн 05 цаг хүртэл “Тэнэмэл” нэгдсэн арга хэмжээг дүүргийн ” Эрүүл мэндийн нэгдэл, “Баянгол Шинэ Өргөө” ТҮГ-тэй хамтран зохион байгуулж ажиллаа.
Баянгол дүүргийн Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтэс, хороодын засаг даргын ажлын албатай хамтарч 2015 оны 02 сарын 12-ны өдрөөс 02 сарын 18-ны өдрийн хооронд Монголын уламжлалт сар шинийн баярыг угтаж сургууль цэцэрлэгийн гал тогоонд болон нийтийн хоолны стандартын дагуу тохижуулаагүй, зөвшөөрөлгүй, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нийтийн эзэмшлийн зам талбай болон хороолол дунд гэр барьж ууц, өвчүү, мах чанах мөн зөвшөөрөлгүй гар дээрээс болон автомашинтайгаар худалдаа хийж байгаа иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавьж нийт 79 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг шалган зөрчил заагдсан 11 байгууллагад зөрчлөө арилгах албан мэдэгдэл өгч ажилласан.
Хэв журмын хамгаалалтын хүрээнд: Олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн үед ажиллах бүлгүүдийн болон аравтын дарга, алба хаагчдын томилолт хэлтсийн даргаар баталгаажуулан явууулсан болно.
2015 оны 01 дүгээр сарын 11 ны өдрийн 10:00 цагаас 18:00 цаг хүртэл Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар сургуулийн байранд тус дүүргийн Ардчилсан намын удирдах зөвлөлийн гишүүдийн дотоод сонгуульт ажил явагдаж сонгуулийн үеэр хэв журмын хамгаалалт, 2015 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр 12.00-14.00 цагийн хооронд Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намас “ОГЦРОХ”-ыг сануулсан автомашинтай жагсаал, цуглаан зохион байгуулах үед хэв журмын хамгаалалт, 2015 оны 02 дугаар сарын 04-ны өдөр Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангын холбооноос Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулсан жагсаал цуглаан, 2015 оны 02 сарын 18-ны өдөр Монгол бөхийн өргөөнд “Битүүний өдрийн үндэсний бөхийн барилдаан”, 2015 оны 02 сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 1 дугаар хороо Пунцоглин, 6 дугаар хороо Нархажид, 8-р хороо Дэчинчойнхорлон зэрэг хийдэд “Битүүн”-ий өдрийн хурал хурах үеийн, 2015 оны 2 сарын 15-16 ны өдрүүдэд Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга ноён Е.С.Нарышкин тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийх үеийн, 2015 оны 02 сарын 23-ны өдөр “Ноён уулаа аварцгаая” хөдөлгөөний өлсгөлөн зарлаж байгаа иргэдийг албадан эмчилгээнд хүргэх үед эмнэлэгийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах хамгаалалт, 2015 оны 03 дугаар сарын 01-ны өдөр “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хамээнд Монгол Ардын Намаас зохион байгуулсан, мөн Төрийн бус байгуулагуудаас зохион байгуулсан арга хэмжээний, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолт Монголын хөл бөмбөгийн холбооны талбайд зохион байгуулагдах үед ажиллах хамгаалалтын төлөвлөгөөний дагуу 2018 онд Оросын Холбооны Улсад болох Дэлхийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний урьдчилсан шатны тоглолтонд Монголын хөл бөмбөгийн үндэсний шигшээ баг Зүүн Томирын улсын шигшээ багтай таарч ,хариу тоглолт зохион байгуулагдах үед гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтйин хэв журам сахиулан ажиллаа.
Хэв журмын хамгаалалтын салбар төлөвлөгөөг боловсруулан алба хаагчдад танилцуулж, явган эргүүлийн чиглэлд ажиллах газрыг нэр заан томилгоожуулж, гүйцэтгэх үүргийг алба хаагч нэг бүрт танилцуулан хамгаалалтын үед ашиглах тусгай хэрэгсэл, радио станц, автомашинд үзлэг хийж, гэмт хэрэг, хэв журмын зөрчлийг баримтжуулах дүрс бичлэгийг аппарат, нөөц батерей зэргийг бэлтгэж ашигласан болно.
Хамгаалалтын үеийн нөхцөл байдлыг цаг тухай бүрт нь Удирдлагын штабт илтгэж, хамгаалалтын үед хариуцсан бүсэд зөрчил дутагдал илрээгүй, олон нийтийн аюулгүй байдлыг хангаж ямар нэгэн зөрчил дутагдалгүй ажилласан болно.
Машинт болон явган эргүүлийн хүрээнд 2015 оны эхний улиралд алба хаагчдын дунд уралдаан зарлаж албаны автомашины бүрэн бүтэн байдпал гадаад үзэмжийг үзэж, алба хаагчдын